Дарханы ДЦС-д гарсан гэмтлийг шөнийн 03 цагт зассан ба урьдчилсан байдлаар станцын насжилтын хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж үзжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
871223888_1820720345918773_6627306736888671627_n.webp

“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д өчигдөр буюу аравдугаар сарын 29-нд гэмтэл гарсан. Үүнтэй холбоотойгоор станцын үйл ажиллагаа бүрэн зогсож, Дархан даяар тоггүй болсон нөхцөл байдал үүссэн ба гэмтлийг шөнө 03:00 цагт засварлжээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хэвийн горимд оруулахаар ажиллаж байна.

864951595_2245440072981415_1440745092981410457_n.webp

Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар станцын насжилтын хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж үзэж байна. Станц нь анх 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60 000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц юм.

877052609_1785540105985712_4816830167858740258_n.webp