Ч.Сайханбилэг 5 ЖИЛИЙН ӨМНӨ Х.Нямбаатарт хандаж “Өнөөдөр чи хонгилын түлхүүр атгаад маадгар байна. Маргааш чи энэ махны машиндаа өөрөө хэрчүүлэхээ л урьдчилж сайн хар” гэж хэлж байжээ

Эрх мэдэл, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Хотын дарга асан Х.Нямбаатар Канад руу явж, улмаар Интерполоор эрэн сурвалжлагдах дээрээ тулаад буй. Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө, орлогоо нотолсоны дараа очно" гэж мэдэгдсэн.
Тэрбээр ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын 5Ш ажиллагааны нэг болох "Шувуу" ажиллагааг удирдан зохион байгуулж, Т.Бадамжунайг авчирч байсан нь саяхан мэт. Гэвч өнөөдөр өөрөө "Шувуу" ажиллагаагаар ирэхэд хүрээд байгаа юм.
Тэгвэл одоогоос 5 жилийн өмнө буюу 2021 оны 10-р сарын 30-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Х.Нямбаатарт хандаж “Өнөөдөр чи хонгилын түлхүүр атгаад маадгар байна. Маргааш чи энэ махны машиндаа өөрөө хэрчүүлэхээ л урьдчилж сайн хар” гэж хэлж байжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ:


