Канад руу “зугтсан” Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг ОГЦРУУЛАХ санаачилга өрнүүлж буйгаа мэдэгдэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
01
IMG_4632.webp

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, улмаар Канад руу “зугтсан” Х.Нямбаатар амралтын өдөр бүр лайв хийж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг дайралт хийж буй.

Тэрбээр өмнөх лайваараа “Ерөнхийлөгчийг огцорсон эхний өдөр яваад очно” гэж мэдэгдсэн. Харин энэ удаад “У.Хүрэлсүх ээ, ОГЦОР. Монгол төрийн оройд 10 жил зайдагналаа. Олон аавын хүүг шорон, гяндангийн хаалга руу түлхлээ.

Үүнээс илүү хүсэх зүйл байна уу. Одоо ОГЦРОХ цаг чинь болсон.

Ерөнхийлөгч та одоо ОГЦРОХ өргөдлөө өг. Би улс төрийн хоригдол болсон хүмүүсийн араас очиж харгис дэглэмийн гарт орохгүй.

Дараагийн Ерөнхийлөгч сонгогдсон өдөр би эх орондоо очно” гэлээ.