Ирэх бямба гарагт аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно

Спорт
BolormaaУнших: 1 мин
00
legacy:бөх/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-5.jpg
legacy:бөх/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006 оноос хойш жил бүр зохион байгуулдаг “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан ирэх бямба гарагт буюу энэ сарын 25-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Сар шинийн баярыг угтан зохион байгуулагддаг уг барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээс Монгол Улсын начин– 12, Монгол Улсын харцага– 2, Монгол Улсын заан– 4, Монгол Улсын аварга– 3 төрсөн байдаг.

Ийм ч учраас “АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдаанд хүчит бөхчүүд хүч тэнхээ, уран мэхээ уралдуулан өрсөлддөг, аймаг цэргийн цолтой бөхчүүд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг уламжлал тогтоод байна.