ДАШТ: Б.Баасанхүү Японы бөх Когад ялагдаж, ХҮРЭЛ медалийн төлөө барилдахаар боллоо
Спорт
DarisurenУнших: 1 мин
00

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
Тэрбээр Казахстаны Галия Тынбаеваг ялж шөвгийн 16-д, АНУ-ын нэр дээр барилдаж буй куба бөх Мариа Сели Лабордег ялж, шөвгийн наймд шалгарсан бол Германы бөхийг ялж шөвгийн дөрөвт шалгараад байсан. Гэвч Японы бөх Когад ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.


