Жүжигчин О.Энхтуул 16 жилийн дараа УДЭТ-т эргэн ирлээ

Нийгэм
О.Алуунгуа
О.АлуунгуаУнших: 1 мин
00
90256_medium.webp

Жүжигчин Ойдовжамцын Энхтуул 16 жилийн дараа Улсын драмын эрдмийн театртаа эргэн иржээ. О.Энхтуул нь Монголын драмын урлагийн тайзнаа дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийн 30 гаруй гол дүрийг бүтээсэн уран бүтээлч юм.

Тэрбээр У.Шекспирийн “Макбет” жүжгийн Шулам, “Ричард III”-ын Анна, Т.Уильямсын “Хүслийн трамвай”-н Бланш Дюбуа, “Цагаан дарь эх”-ийн Цагаан дарь эх, “Саран хөхөө”-гийн Сэрсэнмаа, “Шөнө амталсан нулимс”-ын Оюун зэрэг олон дүрээр үзэгчдийн танил болсон.

Түүний тайзны уран бүтээлийн замнал 1990-ээд оноос эхэлж, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, Н.Наранбаатар зэрэг үе үеийн найруулагчдын бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээж иржээ.

Ийнхүү Монголын драмын урлагийн тайзнаа олон дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин О.Энхтуул 16 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа эргэн ирж байна.