Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн захиргааны ажилтны бүсчилсэн сургалт Өвөрхангай аймагт боллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байгаа шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь бүсчилсэн сургалтанд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Б.Билгүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам, Шүүхийн тусгай архивын Сан хөмрөгийн эрхлэгч Ч.Оюун нар сургагч багшаар ажиллаж байна.

Сургалт 2023 оны 10 дүгаар сарын 30-31-ний өдөр зохион байгуулагдан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймаг болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн нийт 45 захиргааны ажилтнууд хамрагдаж байна.

Энэхүү сургалтаар шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгч байгаа юм. Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэлээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой.

Шүүхийн захиргааны ажилтны зүүн бүсийн сургалт Хэнтий аймагт боллоо
Шүүхийн захиргааны ажилтны зүүн бүсийн сургалт Хэнтий аймагт боллоо
 
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярвааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.