ШҮҮХ: Б.Баатарыг “Цагдан хорих хангалттай үндэслэл байхгүй“ гэж үзлээ

Нийгэм
Darisuren
DarisurenУнших: 1 мин
60
legacy:Hero Baatar/shuuh/831534498_2573484123093618_60498709925611273_n.jpg

Өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны шүүхэд "Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болсон билээ. Тэгвэл тус шүүхээс Б.Баатарыг "Цагдан хорих хангалттай үндэслэл байхгүй" гэж үзсэн бол Прокурор энэ шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Сануулахад, энэ оны гуравдугаар сараас эхлэн Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үндэслэлээр тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад буй.

Мөн түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт өнгөрсөн есдүгээр сарын 25-наас хилийн хориг тавьсан юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 хоног өмнө

    Одоо үед элдэв асуудлаар цагдаа шүүх болуут 1-рт цагдаа асуудлыг нь шийдэхгүй харилцагчтай уулзахгүй буцааж, цааргалж байж байснаа байж байснаа ХӨӨН ХЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН гж ( миний амьдралд 2 удаа ийм байдал тохиолдсон, одоо бүр амар болж уулзах ч үгүй цахимаар хариу өгдөг болсон бна лээ) хаадаг, 2-д Хэрэг удаашраад эхлүүтээ ШҮҮХЭЭР ЯВБАЛ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БОЛОХ ГЭМТ ХЭРГИЙГ ИРГЭНИЙ ШҮҮХИЙГ СОНГУУЛЖ ЗАЙЛУУЛААД тэр нь ГҮЙЦЭТГЭХ шатандаа ирээд ТӨЛБӨРИЙН ЧАДАМЖГҮЙМ БНА гэж хулгайч гэмт хэрэгтэнг хамгаалдаг,( тэнд найруулага ордог болсон); 3д хэрэг асуудал голдирлоороо явж бтал зориуд анаж байгаад “ За гүйгээд ир “ гд ПРОКУРОР ДЭЭР ИРЭЭД ( хаана гэмт хэргийг хамгаалж хохирогчийг дахин хохироодог вэ гэвэл) “ хэргийг ХЯНАХАД … тийм ч иймч эрүүгийн гэмт хэргийн үндэслэлгүй, цагдан хорих үндэслэлгүй…” гэх мэтээр ГЭМТ ХЭРГИЙГ ҮГҮЙСГЭЖ ЧАДДАГ БОЛСЫМ БНА гэж харагддаг. Тийм дээ ч дээрх хэрэгт ПРОКУРОР ХЭН 1-НИЙ ГАР ХӨЛ БОЛСЫМ БИШ ҮҮ?!!!

  • З
    Зочин1 хоног өмнө

    Шүүхэд итгэж байна. Өөр хэнд итгэх билээ? Поркурорыхан нөлөөнд автагдсан байх аа. Хэдхэн хоногийн өмнө аль улс билээ поркуророо татан буулгалаа гэсэн шүү. Хэн нэгний гар хөл болоод эхэлвэл татан буулгадаг жишиг тогтож байх шиг байна.

  • Z
    Zochin2 хоног өмнө

    Argaguil tom gariin luivarchin umdaa

  • З
    Зориг2 хоног өмнө

    За да шүүх зөв шудрага тал руугаа явж бна. Прок яахав ээ гарын дохио харж бж мэднэ ээ

  • И
    Иргэн2 хоног өмнө

    Энэ нөхөр дүүтэйгэж нийлж олон хүний мууг үзэж цус нулимсанд цадаагүй мөртлөө өөр дээр нь үйлийн үр нь ирэхээр шальчигнаад зугтаж байна даа, арчаагүй амьсгаа!!!

  • З
    Зочин2 хоног өмнө

    Caazal