Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖДҮХС-ийн захирал асан Б.Баттүвшин нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

Б.Баттүвшин нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг сонгон шалгаруулах хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, дээрх төсөлд 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авч, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нартай бүлэглэн уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гашуунсухайт боомтод “Төрийн нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлнэ
Гашуунсухайт боомтод “Төрийн нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлнэ
 
Мах “магнаг“ болж, үхрийн мах 1 кг нь 20277 төгрөгөөр худалдаалагдаж байна
Мах “магнаг“ болж, үхрийн мах 1 кг нь 20277 төгрөгөөр худалдаалагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.