Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Пүрэв гарагт хилийн боомтууд ажиллахгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ арваннэгдүгээр сарын 24 болон 26-ны өдрүүдэд бүх нийтээр амарна. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ сарын 24-ний өдөр тохиож байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Харин арваннэгдүгээр сарын 26-ны ням гарагт Улс тунхагласны өдөр тохиож байгаа юм.

Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг.

Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээлснээр 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол, БНХАУ-ын хилийн бүх боомт амрах бол Монгол, ОХУ-ын зөвхөн Алтанбулаг боомт ажиллана. Харин агаарын замын Чингис хаан боомт олон улсын хуваарийн дагуу ажиллах юм байна.

Ж.Сүхбаатар: Ачилтаас татгалзана гэдэг асуудал том хотуудад байж болохгүй. Торгуулиа ч тоохоо больчихсон хүмүүс их байна
Ж.Сүхбаатар: Ачилтаас татгалзана гэдэг асуудал том хотуудад байж болохгүй. Торгуулиа ч тоохоо больчихсон хүмүүс их байна
 
Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлийн 1.53 км замыг өнөөдрөөс эхлэн засна
Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлийн 1.53 км замыг өнөөдрөөс эхлэн засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.