"Мах Импэкс" ХК-ийн “Butcher Shop" хоёр дахь салбараа нээлээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
857956841_1097909096423023_1711228067819971611_n.webp

Үндэсний ууган үйлдвэр чанар технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК хэрэглэгчдэд чанартай, баталгаатай мах, махан бүтээгдэхүүнийг илүү ойртуулах зорилгоор нэрийн “Butcher Shop”-ийн хоёр дахь салбараа “Номин Плаза” худалдааны төвд нээлээ. 

Шинээр нээгдсэн салбараар үйлчлүүлснээр хэрэглэгчид олон улсын стандартын шаардлага хангасан бүх төрлийн ангилсан мах, дайвар болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой юм. 

858690173_1124695510024516_4045718142808720621_n.webp


“Мах Импэкс” ХК нь уламжлалт туршлагаа орчин үеийн технологитой хослуулан, үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд чанар, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэн ажилладаг. Тус компани ISO 9001, ISO 22000, HACCP, FSSC 22000 зэрэг олон улсын стандарт, менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, хэрэглэгчдэдээ чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хүргэж байна. 

856377867_1781686149797386_3111937149975385623_n.webp


80 жилийн түүх, туршлага, хэрэглэгчдийн итгэлийг шингээсэн “Мах Импэкс” ХК нэрийн “Butcher Shop”-ийн хоёр дахь салбар нээгдсэнээр чанартай, баталгаатай мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ улам ойртуулахын зэрэгцээ худалдан авалтын сонголт, хүртээмжийг нэмэгдүүлж байна.

854844671_1094850870034432_5407292196981086643_n.webp 857424399_1481169387245207_2825510734210731761_n.webp