Г.Лхагвадорж: Оюутолгойн ногдол ашгийн 2 их наядыг яаж зарцуулах вэ гэж Emongolia дээр санал асуугаад байгаа хэрнээ төсөв дээрээ 51 төсөл хөтөлбөрт зарцуулахаа хэдийнээ биччихсэн байна

АН-аас пүрэв гараг бүр 4.11 мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг. Энэ дагуу өнөөдөр АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, АН-ын ОНХБ хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар ОЮУТОЛГОЙН ИРГЭДЭД ХҮРЭХ ЁСТОЙ НОГДОЛ АШГИЙН ТАЛААР мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын ОНХБ хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж "Оюутолгойн ногдол ашиг буюу 3 их наяд төгрөг иргэдэд ямар байдлаар хүрэх нь анхаарал татаж байна. Хуулиараа баялгийн сандаа ороод хуримтлалын сангаараа дамжиж иргэдийн нэрийн дансанд орох ёстой. Хэрхэн яаж зарцуулах вэ гээд Имонголиа дээр санал авч байгаа. Гэтэл өргөн барьсан төсвийн хавсралтуудыг шүүгээд үзвэл OT270 кодтойгоор 2 их наяд төгрөгөө хаашаа яаж зарцуулах вэ гэдгээ ЗГ хэдийнээ тооцчихсон байна. Өөрөөр хэлбэл, 10 аймгийн ДЦС, цэцэрлэг сургууль руу зарцуулна гээд аль хэдийнээ тооцсон байна.
Ингэж иргэдээ хуурсан их хурлаа хуурсан зүйл ярихаа болих хэрэгтэй. 2 их наяд төгрөг бол иргэдэд очих ёстой зүйл. ЗГ-ын данхар бүтцээ цөөл. 30 их наядын төсөвтэй байгаа 20 сайдаа цөөл. Ингэж байж иргэд, ААН, бизнес эрхлэгч нартаа ажиллах амьдрах орон зайг нь өг гэдгийг хэлмээр байна" гэлээ.

.webp)
