Улсын хилээр 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.2 кг алтыг хууль бусаар гаргахыг завджээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
01
Capture-8.webp

Улсын хилээр 8,2 кг алтыг хууль бусаар гаргахыг завдсан хэргийг ТЕГ-аас таслан зогсоожээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн "Г", "Б" нар нь 2026.10.17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчихдоо тээврийн хэрэгсэлдээ онц их хэмжээний алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Тагнуулын байгууллагаас илрүүлэн, таслан зогсоосон байна.

Урьдчилсан мэдээллээр, уг тээврийн хэрэгслээс нийт 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8,265 грамм алт илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.