УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Оюутолгойн ногдол ашгийг Монгол Улсын иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй эзэмшүүлэх" тогтоолд санал авч эхэлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-100-64083.webp

Ардчилсан намаас ээлжит "4/11" мэдээллийн цагаараа Оюутолгойн ногдол ашиг, 2027 оны төсвийн асуудлыг хөндөж байна. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Оюутолгойн ногдол ашгийг Монгол Улсын иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй эзэмшүүлэх" тогтоолд санал авч эхэлсэн талаараа мэдээллээ.

Тогтоолын төсөлд "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн зарчимд нийцүүлэн “Оюу толгой” төслийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээнд ногдох, 2027 оны төсвийн жилд хүлээн авахаар төлөвлөсөн ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэнцүү хэмжээгээр нэг удаа мөнгөн дэмжлэг болгон олгох, мөн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг Монгол Улсын иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй эзэмшүүлэх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай" гэжээ.