ХГБХХГ: Хот хоорондын жолооч, тээвэрчид хараа хяналтгүй зорчихыг хүссэн хүүхдийг авч явахаас шууд татгалзахыг анхааруулж байна

Өчигдөр цахим орчинд нэгэн иргэн "Тэмцээнд ороод буцаж явсан хоёр хүүхдийг сууж явсан машиных нь жолооч бие засах хооронд нь орхиод явсан" хэмээн нийтэлсэн. Тэгвэл уг асуудалд ХГБХХГ-аас мэдээлэл гаргажээ. Мэдээлэлд "2026 оны 10 дугаар сарын 22-ны шөнө хот хооронд хүн тээвэрлэж явсан үл таних жолооч хараа хяналтгүй зорчиж явсан 2 охиныг замын хоолны газар учир битүүлэг шалтгаанаар орхиж явсан тухай иргэний ХТУ 108-д өгсөн дуудлага мэдээллээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын цагдаа, ХГБНА нарт дуудлагын дагуу шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллаж, хүүхдүүдийн хаягийг тогтоож, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.
Орон нутгийн болон хот хоорондын чиглэлд зорчиж буй нийт жолооч, тээвэрчдэд хараа хяналтгүй зорчихыг хүссэн хүүхдийг авч явахаас шууд татгалзаж, ХТУ 108-д даруй мэдээлэх, замд амрах, цайлах болон зогсолт хийх үед хүүхэд машинаас буух, суух тохиолдолд байнгын хараа хяналт тавьж, орчин тойрноо сайтар шалгаж байхыг анхааруулж байна.
Иргэд зам дагуу эсвэл зоогийн газар, буудлын ойролцоо харгалзах хүнгүй, төөрсөн шинжтэй хүүхэд явж байвал 108 эсвэл цагдаагийн 102 дугаарт нэн даруй мэдээлэл өгнө үү.
Хүүхэд төөрснийг шуурхай мэдээлсэн иргэнд талархал илэрхийлье" гэжээ.


