Тайландын 23 мужид үер бууж, 23 хүн амиа алджээ

Дэлхий дахинд
AriunjargalУнших: 1 мин
00
legacy:2026/10/IMG_4080.jpeg

Тайландын 23 мужид үргэлжилж буй үерийн улмаас 23 хүн амиа алдаж, нийслэл Бангкок хотод 700 мянга орчим хүн үерт өртөөд байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, үерийн улмаас нийт 49 эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа доголдож, 24 нь хэвийн ажиллаж байгаа бол гурав нь хэсэгчлэн хаагдаж, 22 нь үйлчилгээгээ түр зогсоожээ.

Амиа алдсан иргэдийн дийлэнх нь усанд живэх болон цахилгаанд цохиулах шалтгаанаар нас барсан байна.

Бангкок хотын зүүн хэсэгт үерийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа бөгөөд 329 мянга орчим өрх буюу 700 мянга орчим хүн үерт өртсөн байна.

Хотын захирагч Чадчарт Ситтипунт хотын захиргаа Правет Буриром, Лат Прао зэрэг томоохон сувгийн усны түвшнийг бууруулахад нэн тэргүүнд анхаарч байгааг мэдээлжээ. Ингэснээр авто зам болон орон сууцны хороололд тогтсон усыг зайлуулах боломж бүрдэх аж.