Украинд олзлогдсон иргэдийн мэдээлэл дунд Монгол Улсын иргэн П.Пүрэв-Очир багтжээ

Дэлхий дахинд
UBn teamУнших: 1 мин
60
legacy:purevOchiroo.png

Украины Гадаад хэргийн яам, Украины Олзлогдсон Цэргүүдийн Асуудлыг Зохицуулах төвийн эх сурвалж дээр үндэслэн ажилладаг StopRussianRecruiters.org сайтад дээрх мэдээлэл нийтлэгджээ.

Тодруулбал тус өгөгдлийн санд Пунцагийн Пүрэв-Очир гэх нэртэй мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ санд Украины армид олзлогдсон дэлхийн 51 улсын иргэний мэдээлэл байгаа аж. Үүнд 55 настай Пунцагийн Пүрэв-Очирын мэдээлэл энэ сарын 3-нд бүртгэгджээ. Тэрбээр ОХУ-ын зэвсэгт хүчний 38-р мото буудлагын бригадын 21720 дугаар тасагт алба хааж байгаад Украины Запорожье мужийн нутаг дэвсгэрээс олзлогдож 2026 оны нэгдүгээр сараас хойш олзны цэргүүдийн хуаранд байрлаж байгаа гэж мэдээлжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Buya9 хоног өмнө

    Амь наснаасаа уйдсан юм бхдаа.Сайн дураараа Оросын армид орсон юм у бүтэхгүй ээ

  • З
    Зочин9 хоног өмнө

    Үнэрлэх үр хүүхэдгүй лалар хулгайч мөнгөнд л шунаж дээ залуусын алхаа гишгээ хурд гүйцэхгүй ОХУ ын шоронд үлдсэн насаа тушааж дэ гоё2

  • З
    Зочин9 хоног өмнө

    Зөв орчин үеийн дайны дадлага туршлагыг монголын армид нэвтрүүлэхээр яваад олзлогджээ

  • З
    Зочин9 хоног өмнө

    ядаж олзлогддог нь ч юув дээ

  • З
    Зочин9 хоног өмнө

    Мундаг байна. Woow

  • З
    Зочин9 хоног өмнө

    ЭР ХҮН