Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
MPA PHOTO 2026-9-100-5502.webp

Ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал болж, шинэ даргаа сонгоно. Тодруулбал, одоогийн дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, оронд нь хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгож батламжлах юм.

Энэ талаар Хотын дарга Б.Пүрэвдагва хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ. Мөн сүүлийн өдрүүдэд яригдаж байгаачлан Чингэлтэй, СХД-ийн Засаг дарга нарыг чөлөөлөх тогтоол гарсан.

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол ЧД-т холбогдох шийдвэр гарсан байдалтай байна" гэжээ.