Энэ өвөл цас, мөсний цэвэрлэгээнд тусгай зориулалтын 528 машин ажиллана

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
_MG_2779.webp

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд зам, талбайн цас цэвэрлэх, халтиргаа гулгаанаас сэргийлэх тусгай зориулалтын машин, техникүүдийг бэлтгэж, давс, бодисын нөөц бүрдүүлсэн байна.

Одоогоор цас хайлуулах зориулалттай 10,016 тонн давс, 6,140 тонн бодис нөөцөлжээ. Үүнээс гадна 1,000 тонн давс, 1,500 тонн бодис худалдан авахаар тендер зарласан талаар НЗДТГ-ын Хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Зам талбайн цэвэрлэгээний ажилд давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 буюу нийт 528 тусгай зориулалтын машин ажиллахад бэлэн болжээ.

Нийслэлийн хэмжээнд тохижилт, үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг.