УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу МҮОНРТ-ийн төрөөс авах 15 тэрбум төгрөгийн татаасыг бууруулах санал гаргасан ч УНАЖЭЭ
00

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу МҮОНРТ-ийн төрөөс авах 15 тэрбум төгрөгийн татаасыг бууруулах санал гаргасан ч УНАЖЭЭ. Тодруулбал, МҮОНРТ-ийн төсвөөс авдаг татаас 2026 онд 7,8 тэрбум төгрөг байсан бол 2027 онд 15 тэрбум төгрөг буюу 7,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж иржээ.
Тиймээс УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу уг мөнгийг хасуулах санал гаргасан ч Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр унасан байна. Энэ тухай тэрбээр "Юу хийсэн, юу хийнэ гэж хоёр дахин нэмээ вэ? Сонгуулийн жил... Энэ нэмэгдсэн зардлыг хасуулах санал гаргаад сая Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр уналаа. Одоо нэгдсэн хуралдаанаар санал хураана" гэжээ.


