МАН-ын бүлгийн гишүүд орон нутагт 2027 оны төсвөө танилцуулж яваа тул өнөөдөр хуралдахгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
585021411_827929746535578_2299423204804993825_n.webp

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намуудын бүлэг, зөвлөлүүд хуралддаг. Энэ дагуу 10.00 цагаас АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл тус тус хуралдаж байна.

Харин МАН-ын бүлэг хуралдахааргүй болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, 2027 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхлэхтэй холбогдуулан олон гишүүн тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдод мэдээлэл өгөх зорилгоор явж байгаа аж. Иймд өнөөдрийн бүлгийн хурлыг цуцалжээ.