ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 18 соёлын төвийн барилгад 24.3 тэрбумыг төсөвлөсөн ба хоёр ч төсөл нь 9 жил дамнан хэрэгжиж байна

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 42 сек
00
иа.webp

Хоёр жилийн өмнө 24 суманд 100 тэрбум төгрөгөөр соёлын төв барих асуудал хөндөгдөж, зарим гишүүд чуулганы танхимд хот, хөдөөгөөрөө дуудалцаж байв. Мэдээж сум бүр соёлын төвтэй байх нь иргэдийн соёл, урлагийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт. Гэвч барьж эхэлсэн соёлын төвүүдийн ажил нь нэг ч биш, хоёр ч биш бүр 9 жил хүртэл хугацаагаар үргэлжилж байгаа нь гол асуудал. 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад ийм хугацаатай хоёр ч соёлын төвийн барилга багтжээ. Тэгвэл үргэлжлүүлэн та бүхэнд ирэх онд аль сумын соёлын төвд хэдэн төгрөг зарцуулах, барилгууд хэзээ ашиглалтад орохоор төлөвлөгдсөнийг хүргэе.

-Барилгын ажил нь үргэлжлэх 15 барилгад 18.1 ТЭРБУМ төгрөгийг зарцуулна-

Дээрх графикаас харахад, 2027 онд барилгын ажил нь үргэлжлэх буюу он дамнан хэрэгжиж буй 15 соёлын төвийн барилгад нийт 18.1 тэрбум төгрөгийн төсвийг тусгажээ. Эдгээр нь хамгийн ихдээ 9 жил, багадаа 2 дахь жилдээ үргэлжилж буй төслүүд байгаа юм.

6.webp

Хамгийн их санхүүжилт авахаар төлөвлөсөн нь Дорноговь аймгийн Айраг сумын соёлын төв (2.75 тэрбум төгрөг), хамгийн бага нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын соёлын төв (155.1 сая төгрөг) байна. Эдгээрээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн соёлын төвийн барилга дуусах шатандаа яваа ба ирэх онд төслийг дуусгах санхүүжилт буюу 1.3 тэрбум төгрөг тусгагджээ.

-Шинээр эхлэх гурван соёлын төвийн ажилд 6.1 тэрбум төгрөг зарцуулна-

Харин ирэх онд гурван соёлын төвийн ажлыг шинээр эхлүүлэхээр тусгажээ. Тодруулбал, дараах гурван төслийг эхлүүлэхэд 2027 онд нийт дүнгээр 6.1 тэрбум төгрөгийг тусгаад байна.

5-1.webp

-Ирэх жил санхүүжүүлэх соёлын төвийн барилгууд дотор 9 дэх жилдээ үргэлжилж буй ХОЁР Ч ТӨСӨЛ БАГТЖЭЭ-

Тэгвэл соёлын төвүүдийн барилгын ажлын дундаж хугацаа хэр байгааг сонирхъё.

Соёлын төвийг дунджаар 4.8 жил барьж байна. Гэхдээ ирэх онд шинээр болон үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр төлөвлөсөн 18 төслийн 2 нь 9 жил, 4 нь 7- жил хэрэгжиж байна. Тодруулбал, хамгийн удаа буюу 9 дэх жилдээ барилгын ажил нь явж буй Завхан аймгийн Нөмрөг, Говь-Алтай аймгийн Бугат сумын соёлын төвүүд юм.