НЭГ ДОРООС: Х.Нямбаатар нөмрөгийн түймэр, дэглэм, ЗГ, шалгагдаж буй хэргийнхээ талаар ЮУ ХЭЛЭВ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
OIP (2).webp

Хотын дарга асан Х.Нямбаатар сүүлийн өдрүүдэд өөртэй нь холбогдож буй асуудлуудад цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө. Түүний мэдээллээс онцлох зарим байр суурийг хүргэе.

-ЗГ одоо ажилдаа анхаараач. Үнийн өсөлт дийлдэхээ болилоо. Бензин хайдаг, оочирлодог байдал чинь одоо ч арилаагүй байна. Намайг ардын дайсан болгож, энэ бүхнээ халхавчилж чадахгүй-

-Дэглэмийнхэнд хандаж хэлэхэд, та нар ажлаа хий-

-Нөмрөгийн түймрийн асуудалд "Хавт Хасар"-ын нэр холбогдсон учраас ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн хамгаалагдаад үлдэж байна-

-Ерөнхий сайд нь өөрийн хамааралтай компани дээрээ 3.5 тэрбумын санхүүжилт авах гэж байгаад баригдчихлаа. Үүнийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээх ёстой байтал үргээлгийн багийнхан сарниулчихлаа-

-Би очно оо. Ирэх долоо хоногт хэзээ монголд очих вэ гэдгээ тодорхой хэлнэ-

-Би монголын төрд хоёр чихээ дүлийртэл зүтгэсэн-