Т.Доржханд: Би өөртөө төсөв нэмээд гадагшаа яваад байгаа зүйл байхгүй
00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэг "Шадар сайд Т.Доржхандын гадаад томилолт 718 хувиар нэмэгдсэн. Энэ хүн Монголд байх юм уу" гэж шүүмжилсэн.
Тэгвэл Шадар сайд Т.Доржханд дээрх асуудалд тайлбар өглөө. Тэрбээр "Шинэ гишүүд төсвөө уншиж ойлго. Би өөртөө төсөв нэмээд гадагшаа яваад байгаа зүйл байхгүй. Миний удирдлага дор 3 агентлаг байдаг учраас төсөв нь өндөр харагдаж байгааг надтай наах хэрэггүй" гэлээ.


