НӨАТ: Өнөөдөр 50 сая төгрөгийн азтан тодорно

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/нөатт.jpg

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана. Тохирлыг "Боловсрол" суваг телевиз орон даяар шууд дамжуулах юм. Иргэд арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өчигдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой бөгөөд супер азтан 50 сая төгрөг хожих боломжтой.

Өмнөх аравдугаар сарын сугалааны тохирлоор 34.226.375 баримт бүртгэгдэж, 30 сая төгрөгийн нэг, 3 сая төгрөгийн 27 азтан тус, тус тодорсон байна.