ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлжээ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/5df1f13521327 copy.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэндчилгээ дэвшүүлж, захидал илгээсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтаар мэдээлжээ.

Захидалд “Санал хураалтын үр дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг харууллаа. Төрийн тэргүүний хувьд Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт найдаж байна" хэмээн онцолсон байна.