Н.Загардулам Украины бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:484.jpg

“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд спортын мастер Н.Загардулам дагах барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Украины Анастасья Шустоватай барилдаж цэвэр ялагдлаа. Манай бөх 5:0-ээр илүүрхэж яваад цаг дуусахаас 30 секундын өмнө өрсөлдөгчийнхөө мэхэнд 4 оноо алдаж улмаар даралтад орж ялагдав.