Киргизстан улс Э.Цэндбаатарыг өөрийн орны нэрийн өмнөөс ДАШТ-нд оролцох санал тавьсан уу

Спорт
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/tsendbaatar/225327086_4566410650044910_8158848607379491407_n copy copy.jpg

Киргизстанаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Энэ талаар Э.Цэндбаатараас өөрөөс нь тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй байна. Харин Монголын боксын холбооноос тодруулахад "Одоогоор бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. Мэдэхгүй байна" гэсэн хариулт өглөө.

Мэдээллээр, Киргизстан улс түүнд тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангахаар болсон байна. Тодруулбал, түүнд сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан гэжээ.

Жүдогийн тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны иргэншлээр, харин буудлагын тамирчин Д.Мөнхбаяр Германы нэрийн өмнөөс ДАШТ, олимпт оролцож байсан юм.