ЗАВХАН АЙМАГ: Баавгай 7 үхэр, 11 бог мал идэж, 3 үхрийг хүндээр шархдуулжээ

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн есөн суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ.
Баавгайн халдлагаас болж 21 өрхөд бодит хохирол учирсан бөгөөд бусад хохирол, зардал ч нэмэгдэж байгааг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар баавгай 7 үхэр, 11 бог идэж, 3 үхэр хүндээр шархдуулжээ. Аймгийн онцгой комиссын чиглэлээр баавгай ихээр үзэгдэж буй газруудад онцгой, цагдаа, сум, аймаг, байгаль орчны газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байна.
Иргэд, малчид сонор сэрэмжтэй байж баавгайн асуудлаар Завхан аймгийн онцгой байдлын 7046101, 7046105 утсаар, Завхан аймгийн байгаль орчны газрын 99468800, 99060809 утсаар холбогдоорой.
Мөн нэг баавгай агнасан бөгөөд цаашид баавгайг улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу аюулгүй болгох, нүүлгэн шилжүүлэх, устгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.


