Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр үүрээр баривчилжээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 1 сек
125
IMG_4230.webp

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилсан тухай бид өнөөдөр мэдээлсэн.

Тэгвэл түүнийг баривчилсан шалтгаан, тайлбарын талаар шүүхийн байгууллагаас тойм мэдээлэл нийтэлжээ. Тодруулбал,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос гаргасан “... Нэр бүхий фэйсбүүкийн хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрхэлж буй ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ тараасан...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр Т.Шинэбаярыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны 05 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын саналыг өнөөдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг бүртгэлтийн явцад хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон, сэжигтэн Т.Шинэбаярын хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн байна.

tenx-hd
Хуваалцах:125

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Хохь нь муу шантаажчин. Сэтгүүлч нэртэй новшнуудад сургамж болог.

  • З
    Зочин

    Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ гэж одоо яахав дээ хэтэрхий ёс зүйгүй шантаажчин хүүхэн

  • З
    Зочин

    Хүрэлсүх Кимжонун. Шиг даангуулал тогтоох гэж байгаан муу. 3 барилгынхаа нотолгоог гаргаад ирээч хуулиар авсан юмуу хүчээр авсан юмуу

  • У
    Уншигч

    Шал тэнэг авгай ш дээ Ярианд нь авах юм байхгүй хиймэл авгай рохино

  • У
    Уншигч

    Хүрэлсүх eрөнхийлөгч тэнэгтэж байна уу худалдагдсан сэтгүүлч тэнэгтээд байна уу сэтгүүлчдын зарим нь дэндүү увайгүй тэнэг ёс зүйгүй хүмүүс байх юм

  • З
    Зочин

    Хүрэлсүх их тэнэгтэж байнаа

  • С
    Сайхан

    Хулгай хийж худлаа ярихаа больчихвол сэтгүүлч янз бүрийн юм ярихгүй байлгүй дээ. Ямар нэг зүйл байгаа болоод л ярьж бичсэн гэж бодож байна. Хүчирхийллээ зогсоо!!!

  • Г
    Галзуу өнөрөө

    Болж муу ямбий хүүхэн! Их дарвалзаад байсан юм.

  • Х
    Хүүк

    Хойшлуулалгүйгээр баривчиллаа ч гэх шиг? Ямар Сүртэй МАНгасууд вэ⁉🖕😅

    • Г
      Гал

      Тийм, Сүртэй ххэ

  • З
    Зочин

    Хүүк пзда ах дүүсээ өндөр албан тушаалд тавьсан. Дүү нь УИХГ, хүргэн нь хотын дарга, эхнэрийнх нь ах Онцгойгийн дарга гээд л урсаж өгнө. М.Энхболд ордны хйоно газар өгсөн, түүн дээр барилга барьсан гээд орилоод байдаг нь үнэн. Улсыг гэр бүлээрээ шимэгчилж амьдардаг новш.

    • Z
      Zochim

      Хүргэн нь биш ш дээ...ор үндэсгүй юм яриад хэрэггүй дээ