ОУХМ Б.Чинзориг өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар ялж, шөвгийн 16-д шалгарлаа

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1029/чинзориг.jpg

Үндэсний шигшээ багаас шигшигдсэн шилдэг эрэгтэй есөн тамирчин Серби улсын Белград хотноо 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зориод байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн шөнө манай тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Харин шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 01-ний орой тулалдана.

С.Сувдансондор