АН-ын бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Ингэснээр АН-ын бүлгийн дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуулт хөвөрч эхэллээ. Одоогоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлсэн ба өнөөдрийн хурлаар бүлгийн шинэ дарга тодорно.
Дашрамд дурдахад, бүлгийн хуралд Х.Баттулгаас бусад 41 гишүүн ирээд байна.
Нэр дэвшигчдийн намтрыг хүргэвэл:
Х.Тэмүүжингийн хувьд:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1979 онд Төв аймгийн Зуун мод сумын II-р арван жил
1994 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль - Эрх зүйч /бакалавр/
1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль – Хууль Зүйн ухааны боловсролын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1994-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш
2004-2008 онд Нээлттэй академи Төрийн бус байгууллагын тэргүүн
2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд
2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Б.Түвшингийн хувьд:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1993 онд Завхан аймгийн Нөмрөг сумийн 10-н жилийн дунд сургууль
1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль, Эдийн засагч, нягтлан бодогч
2007 онд Итали Улсын Триесте хотын Олон Улсын Бизнесийн Их Сургууль, Олон Улсын Бизнесийн удирдлага
2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч
2018 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр
2016 оноос Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд Докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд Худалдаа хөгжлийн банкинд Эдийн засагч
2000-2002 онд Эрэл ХХК-д Ахлах нягтлан бодогч
2003-2018 онд Апу ХК-д Санхүү хариуцсан захирал
2016-2024 онд Миг даатгал ХХК-д Ерөнхий захирал
2016-2024 онд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


