АН-ын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын ажлаа өгчээ. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт бүлгийн даргын асуудлыг хэлэлцэхээр байсан боловч гишүүдийн ирц, оролцоотой холбоотойгоор эл асуудлыг нэг долоо хоногоор хойшлуулаад байсан юм.
О.Цогтгэрэлийн хувьд, УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлыг 2022 оны наймдугаар сараас хойш хашсан билээ. Улмаар Ардчилсан намын даргаар сонгогдсонтой холбоотойгоор бүлгийн даргаа өгөхөө өнгөрөгч хавар мэдэгдээд байсан боловч улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор намын гишүүдийн саналд үндэслэн бүлгийн даргын ажлаа намын даргатай хамтатган хийж ирсэн байдаг.


