Б.Махбал ялаа эдэлж дууссан тул өнгөрсөн сард суллагджээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
MPA PHOTO-2019-10-2985.webp

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Махбал ялаа эдэлж дууссан тул өнгөрсөн сарын 22-нд суллагджээ. Тодруулбал, 2018 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага 102 утсанд 21:00 цагийн орчимд ирсэн байдаг.

Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд  ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдаж хөнөөсөн байдаг.