Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр М.Баасанбат сонгогджээ
.webp)
Монголын өмгөөлөгчдийн холбооны Их хурал өнгөрсөн бямба гарагт болсон. Уг хуралдаанаар Ерөнхийлөгчөө солихоос гадна Удирдах зөвлөлийн гишүүн, Мэргэжлийн хариуцлагын холбооны өмгөөлөгч гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүдээ мөн сольсон байдаг.
Өнгөрсөн жилүүдэд өмгөөлөгч Л.Данзанноров МӨХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Харин шинэ Ерөнхийлөгчид өмгөөлөгч Т.Одгал, М.Баасанбат, В.Ганболд, Ц.Энхцэнгэл нар дөрвөн хүн өрсөлдсөнөөс М.Баасанбат 231, Т.Одгал 83, Ц.Энхцэнгэл 42, Т.Ганболд 6 хүний санал авчээ. Тодруулбал, М.Баасанбат нь илт давуу санал авч, МӨХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
М.Баасанбат нь “Бридж констракшн” ХХК-д хүний нөөцийн менежер, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд бичиг хүргэгч, нарийн бичгийн дарга, "Элч” хууль зүйн товчоонд өмгөөлөгч, Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан аж.



