О.Баасанхүү: Бид улс төрийн хариуцлагаа үүрсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Baasanhuu/3644a684f98ea8fe223c713b77189a77.jpg

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.02.15/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банктай холбоотой асуудалд АН-ын зарим гишүүдэд хариуцлагын асуудал яригдах уу гэх сэтгүүлчийн асуултад АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Бид улс төрийн хариуцлагаа үүрсэн. Найман жилийн хугацаанд ямар ч хяналт шалгалт, эрх мэдлийн эрх байхгүйгээр үнэмлэхүй олуулаа МАН байгаа. Буруутай бол шүүх, хяналтын байгууллагаар шалгуулж хариуцлага хүлээлгэх эрх нь МАН-д байгаа. Манай албан тушаал хашсан сайд, дарга хийж байсан хүмүүс шалгуулахад бэлэн. Бидэнд хориг саад байхгүй" гэв.