ЗГ: Мал эмнэлгийн газрын даргаар Д.Батчулууныг түр томиллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5050.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар болон хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 30 орчим асуудал хэлэлцэж буй. Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар Мал эмнэлгийн газрын даргаар Д.Батчулууныг түр томилох шийдвэрийг гаргажээ.