Хотын дарга “Парис – 2024” зуны Олимпын наадмын багийг ахална

Спорт
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Sumyabazar/6299ab332756fc061a5d925b copy.jpg

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр “Парис–2024” зуны Олимпын 33 дугаар наадмын багийн ахлагчийг томилох тухай тогтоолыг танилцууллаа. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт Монгол Улсаа төлөөлөн Олимпын наадамд оролцох багийг ахлах үүргийг хүлээлгэлээ. Олимпын наадмын багийн ахлагч нь тамирчдын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж, амжилттай оролцуулан, үр дүнг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд танилцуулах үүрэгтэй байдаг аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нь тамирчин ахуй үедээ “Атланта – 1996”, “Сидней – 2000” Олимпын наадмуудад эх орноо төлөөлөн оролцож байжээ.