Өнгөрсөн долоо хоногт гал түймэр, ослын 134 дуудлага бүртгэгджээ
00

Улсын хэмжээнд энэ сарын 5-11-ний өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын 134 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Нийт дуудлагын 100 нь объектын гал түймэр, 12 нь ой, хээрийн түймэр, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ.
Дээрх дуудлага нийслэлийн есөн дүүрэг, 18 аймгийн 50 суманд бүртгэгдсэн байна.

.webp)
