Энгийн АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, 3600 төгрөг болжээ
00

Өнгөрсөн долоодугаар сараас хойш Монгол Улсад шатахуун хомсдож, иргэн хонон өнжин дугаарлаж байж шатахуунаа авч байсан. Улмаар өнгөрсөн есдүгээр сард асуудал хэсэг гайгүй болсон ч дахин хомсдож эхлээд байгаа юм.
Мөн шатахууны үнэ байн байн нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд энгийн АИ-92 шатахуун 560 төгрөгөөр нэмэгдэж, 3600 төгрөг болсон байна. Үүнийг АҮЭБЯ-наас "Аравдугаар сард ОХУ-аас авах үнэ нэмэгдсэн. ААН-үүдийн хувьд өнгөрсөн өдрүүдэд өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан. Яалт ч гүй олон улсад хямралт байдал үргэлжилсээр байгаа учраас нефтийн бүтээгдэхүүний үнэ бүх төрөлдөө хөдөлсөөр байна" гэх тайлбарыг өглөө.


