Д.Сумъяабазар: Би МАН-ын гишүүн хэвээрээ. Хот хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-0qh3yjp_-1.webp

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Ерөнхийлөгчийн сонгуульд "Үндэсний эвсэл"-ээс Д.Сумъяабазар, МАН-аас Г.Занданшатар, АН-аас О.Цогтгэрэл нэр дэвших нь тодорхой болсон бололтой" гэх мэдээллийг нийтэлсэн.

Тэгвэл Хотын дарга асан Д.Сумъяабазар "УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Үндэсний эвслээс нэр дэвших магадлалтай гэх агуулгатай зүйл сошиалд бичиж, зарим сайт түүнийг нь эх сурвалжгүйгээр хуулбарлан түгээж байна. Сүүлдээ зарим сайтууд ИЗНН-аас дэвших магадлалтай ч гэх шиг. Уйддаг юм уу яадаг юм гэдэг билүү.

Би Монгол Ардын Намын гишүүн хэвээрээ. Хот хариуцсан нарийн бичгийн албан үүргээ ч хашиж байгаа.

Хүний өмнөөс улс төрийн шийдвэр гаргаж, хаанаас нэр дэвшүүлэхийг нь хүртэл зарладаг шинэ ажилтай болсныг чинь мэдсэнгүй, О.Баасанхүү анд аа.

Чи өөрийнхөө таамгийг хүссэнээрээ ярьж болно. Харин миний улс төрийн байр суурь, шийдвэрийг миний өмнөөс зарлах эрх чамд байхгүйг анхааруулчихья" гэжээ.

001-2.webp