ЦЕГ: Турк улсаас илгээмжээр ирсэн эмэгтэйн цогцсыг задлан шинжилгээгээр шалгана

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээмжээр эмэгтэй хүний цогцос хүргэгдэж иржээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад "Турк улсын Истанбул хотоос илгээмжээр эмэгтэй хүний цогцос ирсэн. Тус эмэгтэй нь мэс засалд орохоор явсан гэх мэдээлэл аваад байна. Гэхдээ одоо задлан шинжилгээ хийнэ" гэлээ.

Тухайн иргэн нь толгойн хэсэгтээ мэс засал хийлгэсэн шархтай байсан. Хан-Уул дүүргийн оршин суугч 37 настай эмэгтэй гэдэг байсан нь тогтоогдсон хэмээн zindaa.mn сайт мэдээлжээ.