Хиймэл нууранд автомашинтайгаа живсэн хоёр иргэний цогцсыг олжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Хиймэл нууранд живсэн хоёр иргэний цогцсыг олжээ. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Тугалын-Эрүү” гэдэг газар Хиймэл нууранд суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 10:53 цагт нуурын эргээс 15 м зайд, 3 м-ийн гүнээс 27 настай эрэгтэй Ч, 11:16 цагт нуурын эргээс 12 м зайд, 3 м-ийн гүнээс 27 настай эрэгтэй Н нарын цогцсыг тус тус олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.