Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайханыг ТОМИЛЛОО

Спорт
Natsagaa
Унших: 1 мин
00
legacy:sportin ordon/MPA PHOTO-2019-10-3330.jpg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, Биеийн тамир, спортын улсын хорооны шинэ даргаар Д.Жаргалсайханыг томиллоо. Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нь Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Ташрамд дурдахад, БТСХ-г сүүлийн зургаан жил удирдсан, гавьяат тамирчин Ц.Шаравжамц нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллах болсон тул хорооны даргын үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн юм.