Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Эмэгтэйчүүдийн шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарч, Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа
00

“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн өрсөлдөөн өчигдөр өндөрлөлөө.
Нийт 43 орны бүсгүйчүүд өрсөлдсөн бөгөөд манай баг 72 оноогоор дөрөвдүгээр байрт орж арванхоёрдугаар сарын 10-11-нд АНУ-ын Айова мужийн Коралвилл хотод болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор баталгаажууллаа.



