Б.Жаргалан: Ингэж засаглахгүй ээ, эрх баригчид аа
10

Нийслэлд баавгай хүний аминд хүрсэн болон сэтгүүлч Т.Шинэбаярыг баривчилсан асуудлуудад УИХ-ын гишүүн Б.Жаргалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Иргэнээ баавгайд бариулна. Гал түймэр гарахад унтрааж чадахгүй. Шүүмжилсэн сэтгүүлчээ баривчилна.
Төр иргэнийхээ амь нас, аюулгүй байдал, эрх чөлөөг хамгаалах хамгийн наад захын үүргээ ч биелүүлж чадахгүй хэмжээнд хүрчээ.
Төрийн хүч иргэнээ хамгаалахад бус, эрх мэдлээ хамгаалахад үйлчилдэг болжээ. Ингэж засаглахгүй ээ, эрх баригчид аа” гэжээ.


