Борооны ус зайлуулах сувгийн тагийг хулгайлж, борлуулах тохиолдол нэмэгджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 3 сек
62
IMG_4204.webp

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцан дэлгүүрийн орчимд борооны ус зайлуулах шүүр таг байхгүй болсон тухай дуудлага, мэдээллийн дагуу шалгалт хийхэд, нийт 24 ширхэг шүүр таг алга болсон нь үзлэг шалгалтаар тогтоогдсон.

Шалгалтын хүрээнд алга болсон шүүр тагуудаас тодорхой тооны шүүрийг хоёрдогч түүхий эд, төмрийн хог хаягдал худалдан авдаг цэгээс олж авсан байна.

Авто замын борооны ус зайлуулах шугамын шүүр тагийг хулгайлах, зөвшөөрөлгүй авч, төмрийн хог хаягдалд тушаах тохиолдол гарч байгаа нь нийтийн эзэмшлийн зам, талбайн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.

Шүүр таггүй болсон ус зайлуулах худаг нь явган зорчигч, жолооч, дугуйтай зорчигчдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй.

Ялангуяа шөнийн цагаар болон бороо орж, ус тогтсон үед ил задгай худаг анзаарагдахгүй байх эрсдэлтэй бөгөөд улмаар хүн унах, автомашин болон дугуй нүхэнд орох зэрэг осол гарах нөхцөл бүрддэг аж. Иймд иргэд та бүхнийг:

• Нийтийн өмчийг хамгаалах: Борооны ус зайлуулах шүүр тагийг зөвшөөрөлгүй авах, хулгайлах, гэмтээхгүй байх;

• Шуурхай мэдээлэх: Шүүр таггүй болсон, эвдэрч гэмтсэн ус зайлуулах худаг илэрвэл тухайн байршлыг байгууллагын 7720-0200 дугаарт нэн даруй мэдэгдэх;

• Сонор сэрэмжтэй зорчих: Авто зам болон явган хүний замаар зорчихдоо ил задгай худаг, эвдрэл гэмтлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

tenx-hd
Хуваалцах:62

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүмүүсийн амьдрал ийм л байна даа. Аргаал барж байна.

  • У
    уншигч

    авч байгаа хүмүүсийг нь өндөр торгоод буцааж суурьлуулах зардлыг төлүүлээд энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр зарлахад л ийм зүйл гарахаа болино

  • У
    Уншигч

    Хүнээ хайхардаггүй нийгмийн гажуудлын бодит жишээ. Ажилгүй, ар гэрээсээ хаягдсан эзэнгүй хүмүүс амьдрахын тулд нийгэмд сөрөг ажлууд хийж байгааг энэ төр засаг нэрийн дор алба хашиж хүмүүстэй холбоотой асуудал. Үүнийг нутаг дэвсгэрийн засаг даргаар төлүүлэх нь зүйтэй. Тэр хүний хийх ажил. Мөн үүнийг авсан төмрийн цэгээс шууд авч тавих буюу тэд нараар хийлгэх дээр торгууль ногдуулах хэрэгтэй. Эзэнгүй хачгдсан хүмүүсийн асуудлыг шийдэх хүртэл

  • K
    Kkk

    Төмөрийн сэг авдаг хүмүүсийг өндөр торгууль тавихад алга болохгүй шүү дээ тэд авахгүй бол таг байж л байна тэд аваад байгаа учраас алга болоод байгаа

  • И
    Инго

    Тийм зүйл авч байгаа газарыг хаагаад л болоо ш дээ

  • Т
    Түц

    Ямар өлөн пиздакууд вэ нүхэнд нь хүн унаж нас барвал гэж бод л доо