Сэтгүүлч Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
IMG_4203.webp

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Хорих 461-р ангид цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ.

Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэх болно.

Сануулахад, өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулж, улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна гэх мэдээллийг цахим хуудсаараа өгсөн байдаг.

Үүнийг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг няцааж өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Хамгийн сүүлд өчигдөр орой Т.Шинэбаяр цахим хуудаснаа “ЦЕГ-аас дуудсан. Орчихоод гараад ирье. Ээж ээ, тайван байж байгаарай” хэмээн пост нийтэлжээ.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Эрх мэдэлтэн байх ч өөр юмаа.

  • Ф
    факөф

    энэ хүүхний буруу зөв нь хамаа алга, төрөөс хулгай хийсэн здукуудаа гадаадруу сургалтанд явахаас өмнө ингэж хурдан баримаар байна шөө, энгийн иргэдийг шууд чаагаал

  • З
    Зочин

    Энэ муу дарангуйлагч удахгүй зайлнаа. Тэгээд өөрөө энэ хүчирхийллийн машиндаа хэрчигдэнэ.

  • С
    Соко

    Хохинээ хөдөө мал дээр гар шантааж хийж амьдардагаа боль

  • З
    Зочин

    За даа дээрээ ч бүр утгаа алдсан бололтой юм аа,