ЧУУЛГАН: Төрийн албаны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/5.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар зарчмын зөрүүтэй хоёр саналыг хэлэлцсэн ба нийт гишүүдийн олонхын саналаар тус хуулийн төслийг гүйцээн боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын хороонд шилжүүллээ. Эл хуулийн төсөлд сумын ЗДТГ-ын ажилчид 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авах зэрэг орон нутгийн алба хаагчдад олгох нэмэгдэлтэй холбоотой заалтууд тусгагдаад буй юм.