Нүүрсний гэх хэрэгт “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын 3 хүнийг 1 сар ЦАГДАН ХОРИХООР БОЛЖЭЭ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:shuuh/Shuuh.jpg

Нийслэлийн прокурорын газраас "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын 3 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-иас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д, "Зун мин" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, "Эм би Эм" ХХК-ийн захирал М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс өнөөдөр /2022.12.16/ хүн тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Су. Батболдын Монголын ард түмний өмнө үйлдсэн буянг бид санаж явах ёстой юм аа! Тэр таван толгойн ордыг Гаднын улс орнуудад алдчихалгүй Төрд хүлээлгэн өгсөн гавьяатай нэгэн билээ,Женко Баттулга шиг Төгрөг Нуурын ордыг гадаадынханд худалдаагүй,Таван Толгойн Коксжих нүүрстэй чанараараа ижил Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайг Хятадуудын 100 хувийн мэдэлд байдаг МонЭнКо гэж ХХК-д зараагүй юм.Гэвч сүүлийн жилүүдэд Женко зэрэг мафийн эзэд тэдний гар хөл болсон троллууд Сү. Батболдыг үндэслэлгүйгээр сошиал орчинд харлуулан гүтгэж өнөөдрийг хүрчээ. Энэ чинь ариун явдал уу? Гэтэл Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн баатар, гавьяатаар шагнасан Нүүрсний эзэд одоо 461-ийг дүүргэж эхлээд байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж Монголын сайхан зүйр цэцэн үг байдаг. Харин одоо Сү. Батболдыг хөдөлмөрийн баатраар шагнах ёстой бус уу?! Ард түмэн нүүрсний жинхэнэ мафийн эзэдтэй шударгаар тэмцэх хэрэгтэй байна!!!

  • И
    ИРГЭН

    цагаан толгойн үсэг хэд дахин жагсах юм бол?